Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

“Rush Hour 4” кино бүтээгдэх магадлалтай болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Хонг Конгийн жүжигчин Жэки Чан, АНУ-ын жүжигчин Крис Такер нар алдарт инээдмийн цувралынхаа дөрөв дэх киног бүтээж магадгүй болжээ.

Өчигдөр буюу Ням гарагт Жэки Чаны төрсөн өдөр тохиосон юм. Крис Такер өчигдөр сошиал хуудсандаа Жэки Чантай хамт авхуулсан зургаа нийтлээд Хонг Конгийн хамтрагчдаа төрсөн өдрийн мэнд хүргэжээ.

Сонирхолтой нь уг зураг дээр хоёр од хоёул гарын дөрвөн хуруугаа харуулсан байгаа нь “Rush Hour 4” киног бүтээхээр болсны илэрхийлэл гэж олон хүн таамагласан байна.

“Rush Hour” цувралын анхны кино 1998 онд гарсан бол “Rush Hour 2” кино 2001 онд, “Rush Hour 3” кино 2007 онд дэлгэцэнд гарч байжээ.