2021/09/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.22₮
B30
УЛААНБААТАР
18°
|
B30
УЛААНБААТАР
15°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
10:00
S30
11:00
S30
11°
12:00
S30
13°
13:00
S30
15°
14:00
S30
17°
15:00
S30
17°
16:00
S30
17°
17:00
S30
15°
18:00
S30
13°
19:00
S29
11°
20:00
S29
21:00
S26
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/08 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ливид нөхцөл байдал хүндэрсэн тул АНУ цэргээ гаргалаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг

Өнгөрсөн долоо хоногт Умард Африкийн Ливи улсын дотоод зөрчил гүнзгийрсэн тул тус улсад энхийг сахиулах зорилготой байрлаж байсан цэргүүдээ гаргах болсныг АНУ зарлажээ.

“Ливи дэхь нөхцөл байдал хүндэрч, урьдчилан тооцох аргагүй түвэгтэй болсон тул цэргүүдээ шилжүүлэн байрлуулж байгаа”-г АНУ-ын армийн Африкийн удирдлагын төвийн тэргүүн Томас Уалдхаусер мэдэгдсэн байна.

Тэрээр Ливийн аль хэсэгт байрлаж байгаа АНУ-ын хэдэн цэргийг гаргах талаар мэдээлэл өгөөгүй байна.

Энэтхэг улс мөн Ливид энхийг сахиулж байгаа бүх цэргийн алба хаагчдаа гаргахаар болжээ. НҮБ зайлшгүй байх шаардлагатай ажилтнуудаасаа бусдыг Ливиэс гаргахаар болсон байна.

Өнгөрсөн долоо хоногт Ливийн сөрөг хүчний командлагч, генерал Халифа Хафтар өөрийн эзэмшлийн нутгаас нийслэл Триполи хотыг эзлэхээр цэргүүдээ хөдөлгөсөн юм.

Триполи хот болон ойр орчмын нутагт НҮБ-ын дэмжлэгтэй Ливийн засгийн газар байрладаг.

Харин генерал Хафтар Ливийн зүүн хэсгийн нутгийг хяналтдаа байлгадаг юм.

Бямба гарагт түүний цэргүүд Триполи хотын нисэх буудал орчмын газрыг булаан авснаа зарлажээ. Уг нисэх буудал нь 2014 оноос хойш ашиглалтгүй байгаа юм. Бас Хафтарын арми Триполид агаарын цохилт өгөхөөр төлөвлөж байгаагаа зарласан байна.

2011 онд дарангуйлагч Муаммар Каддафиг унагасны дараа Ливи улсыг хэд хэдэн зэвсэгт бүлэглэл хуваан захирах болсон. Генерал Хафтар нь Каддафид үнэнч нэгэн байсан бөгөөд АНУ-д олон жил дүрвэн сууж байгаад 2011 онд Ливид эргэн ирж армиа байгуулаад түр засгийн газрын эсрэг дайн зарласан юм.

НҮБ дөрөвдүгээр сарын 14-ний өдөр зэвсэгт бүлэглэлүүдийн хооронд энхийн яриа хэлэлцээр зохион байгуулах гэж байв. Хафтар уг арга хэмжээний өмнөхөн гэнэтийн довтолгоо эхлүүлээд байна.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш өнгөрсөн долоо хоногт твиттер хуудсандаа нэлээд гутранги өнгө аястай мэдэгдэл хийсэн нь Ливийн нөхцөл байдал ямар байгааг харуулж байна.

Тэрээр “Би Ливийг гүн харамсалтайгаар орхиж байна. Триполи хотод болон түүний орчимд цуст мөргөлдөөн гаргахгүй байх боломж байсан. НҮБ цаашдаа улс төрийн шийдэл олохын төлөө үргэлжлүүлэн ажиллана. Ямар ч тохиолдолд НҮБ Ливийн ард түмний сайн сайхны төлөө ажиллах болно” гэж бичжээ.

 

Эх сурвалж: Independent

 

x