Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Ерөнхийлөгч, УИХ, ЗГ-ын гишүүдийн 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлэг

Б.Дөлгөөн
2019 оны 4 сарын 8
iKon.MN

ikon.mn ТӨРИЙН ӨНДӨР ДЭЭД АЛБАН ТУШААЛТНУУДЫН 2018 ОНЫ ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙГ ЦУВРАЛААР ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Бид эхний инфографикт Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүд (сайд, дэд сайд)-ийн хөрөнгө орлогыг: Орлого, Гэр бүлийн орлого, Орон сууц, барилга байгууламж, Тээврийн хэрэгсэл, Мал аж ахуй, Газар, Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлс, Хадгаламж бэлэн мөнгө, дансны үлдэгдэл - Гадаад болон Дотоод улсын банк санхүүгийн байгууллагад байршиж буйгаар, Авлага, Зээл гэсэн 10 хэсгээр задлан ХАРЬЦУУЛАН харууллаа. Дараагийн дүрслэлд Компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалтыг харууллаа.

Энэ удаагийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хамгийн, хамгийн нь

  • Л.Элдэв-Очир гишүүн 2018 онд 13.9 тэрбум төгрөгийн ОРЛОГО олж бусдыгаа тэргүүлсэн байна. 
  • Н.Оюундарь гишүүний ГЭР БҮЛ НЬ 5.3 тэрбум төгрөгийн орлого олсон нь энэ төрөлд нөхдөө тэргүүлжээ. 
  • Тэгвэл А.Сүхбат гишүүн 9.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий ОРОН СУУЦ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖТАЙ нь энэ төрөлдөө хамгийн их хөрөнгөтэй нь байгаа юм. 
  • Харин Б.Наранхүү гишүүн 1.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛТЭЙгээр ангийн нөхөд дотроо толгой цохиж байна. 
  • МАЛ АЖ АХУЙГААРАА мөн л Б.Наранхүү гишүүн тэргүүлсэн байна. Тэрбээр энэ төрлийн хөрөнгөө 4.5 тэрбум төгрөгөөр үнэлсэн байна. 
  • М.Билэгт гишүүн 4.2 тэрбум төгрөгийн үнэлгээтэй газартай нь энэ төрөлдөө хамгийн өндөр үнэлгээтэй нь юм байна. 
  • ҮНЭТ ЭДЛЭЛ, УРЛАГ ТҮҮХИЙН ҮНЭТ ЗҮЙЛТЭЙгээрээ А.Сүхбат толгой цохиж байна. Тэрбээр  2.2 тэрбумын үнэ бүхий үнэт зүйлстэй гэж мэдүүлжээ. 
  • 2018 оны ХОМ-ийн Хадгаламж, дансны үлдэгдэл хэсгийг Дотоодын банк санхүүгийн байгууллага дахь ХАДГАЛАМЖ, БЭЛЭН МӨНГӨ, ДАНСНЫ ҮЛДЭГДЭЛ, Гадаадын банк санхүүгийн байгууллага дахь ХАДГАЛАМЖ, БЭЛЭН МӨНГӨ, ДАНСНЫ ҮЛДЭГДЭЛ гэж хоёр ангилсан байна. Ж.Ганбаатар гишүүн Дотоодын банк санхүүгийн байгууллагад 22.9 тэрбум төгрөгийн хадгаламж, харилцахтай гэж мэдүүлсэн бол ( УИХ-ын гишүүд, сайд, дэд сайд нарын дунд гадаадын банк санхүүгийн байгууллагад хадгаламж, харилцахтай 5 хүн байна. Тэдгээрийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 328.8 сая төгрөгийн үлдэгдэлтэйгээр тэргүүлжээ. АТГ-с УИХ, Засгийн газрын гишүүн Ч.Хүрэлбаатарын ХОМ-гийг алдаатай оруулсан гэв. Улмаар Ч.Хүрэлбаатарын мэдээлэл дээр өөрчлөлт оруулсан болно.)   
  • Ц.Гарамжав гишүүн 12.3 тэрбум төгрөгийн буюу хамгийн их АВЛАГАТАЙ нь болж байна.  
  • Харин Ж.Энхбаяр гишүүн 2.5 тэрбум төгрөгийн ЗЭЭЛТЭЙгээрээ бусдыгаа манлайлж байна. 

(Хөндлөн чиглэлийн сум дээр дарж хөрөнгө, орлогын төрлүүдийг өөрчилж үзэх боломжтой.)
улаан - МАН, цэнхэр - АН, улбар - МАХН, шар - Бие даагч, ногоон - Ерөнхийлөгч 

1. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүдийн 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлэг

 

2. Компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт