2019/10/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,683.19₮
B30
УЛААНБААТАР
|
-2°
B30
УЛААНБААТАР
-2°
|
-8°
B30
УЛААНБААТАР
|
-11°
16:00
S20
17:00
S20
-1°
18:00
S20
-2°
19:00
S26
-4°
20:00
S26
-5°
21:00
S26
-5°
22:00
S29
-5°
23:00
S29
-6°
00:00
S29
-6°
01:00
S29
-6°
02:00
S29
-6°
03:00
S29
-7°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/06 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орчин үеийн стандартын усан спортын бассейныг ирэх онд ашиглалтад оруулна

ikon.mn
2019 оны 4 сарын 6
iKon.MN

Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, “Азийн хүүхдүүд 2020” олон улсын наадмын захиргааны дарга Д.Жаргалсайхан, Монголын усан спорт сонирхогчдын холбооны ерөнхийлөгч П.Батсайхан нар гурван талын хамтран ажиллах санамж бичигт өчигдөр гарын үсэг зурлаа.

Тус санамж бичигт Улаанбаатар хотноо 2020 оны наймдугаар сарын 14-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Азийн хүүхдүүд” Олон улсын спортын VII их наадам, 2023 онд болох Зүүн Азийн залуучуудын спортын наадмын бэлтгэл ажлыг хангах хүрээнд усан спортын бассейныг барих, ашиглах үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн түншлэлээр зохион байгуулахаар тусгажээ.

Энэ үеэр Хотын захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хотод хүүхэд багачуудын бие бялдарыг хөгжүүлэх, залуучуудын ирээдүйн спортын авьяас чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой бүтээн байгуулалтыг бий болгохоор ажил эхлэх гэж байна. Олон улсын шаардлага хангасан, орчин нөхцөлийг бүрдүүлсэн энэ спортын төв ашиглалтад орсоноор залууст цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнддээ анхаарах боломж бүрдэнэ. Энэ дөрөвдүгээр сарын 14-нөөс бүтээн байгуулалтын шав нь тавигдаад ажил нь эхэлнэ. Ирэх оны зургаан сар гэхэд Мөсөн ордон, усан бассейн, задгай танхим гээд бүрэн ашиглалтад орно” гэв.

Монголын усан спорт сонирхогчдын холбооны ерөнхийлөгч П.Батсайхан “Манай усан спортын тамирчдын амжилт жилээс жилд улам ахиж байна. Олон тив дэлхийн тэмцээнүүдэд оролцож байна. Сүүлд Улаанбаатар хотод олон усан сангууд баригдаж байгаа хэдий ч яг олон улсын тэмцээн явуулах боломжтой усан бассейн байхгүй байна. Энэ бүтээн байгуулалтын ажилд Улаанбаатар хотын захиргаа хамтран ажиллаж байгаад талархаж байна” гэлээ.

50 метр, 25 метрийн хоёр усан сантай, олон улсын стандартад нийцсэн усан спортын төв болно гэж  нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

x