Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

ХУРААНГУЙ: 282 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг

Т.Саран, iKon.mn
2019 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Авлигын эсрэг хуульд зааснаар хуулийн үйлчилгээнд хамрагдах албан тушаалтнууд жип бүрийн хоёрдугаар сарын 15- ны дотор Хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргах үүрэг хүлээсэн байдаг.

Төрийн өндөр албан тушаалтан болон тэдгээртэй адилтгах 282 албан тушаалтны 2018 оны ХАСХОМ-ийг Авлигатай Тэмцэх газрын цахим хуудасд өчигдөр байршуулжээ.

Та энэ http://xacxom.iaac.mn/?fbclid=IwAR3u8dAzy3Qm5FifDHVZ8IB-HHem6BBTDEgPTg6ouE40lVLaDTNMm_o9TrM хуудсаар орж Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйтай танилцах боломжтой.

“Төрийн өндөр албан тушаалтнууд болох УИХ гишүүд, Засгийн газрын гишүүн, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, Дэд сайд, Засгийн газар УИХ-аас томилогдсон албан тушаалтнууд бий. Энэ жил 285 орчим хүн АТГ-т мэдүүлгээ гаргаж мэдүүлэх үүрэгтэй.

Хөрөнгө орлогын мэдүүлэг маань хувь хүний нууцтай холбоотой учраас АТГ-аас дэлгэрэнгүй мэдээлдэггүй. Төрийн өндөр албан тушаалтнуудын Хөрөнгө, орлогын мэдүүлэг таван жилийн ху гацаатайгаар АТГ-ын сайтад байршдаг“ хэмээн АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, Ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх ярьж байсан юм.