Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Сүлд чуулгын "Хачин гоё" хэмээх тоглолт болох гэж байна

ikon.mn
2019 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Цагдаагийн Ерөнхий газрын Сүлд чуулгын шилмэл бүтээлийн "Хачин гоё" хэмээх тоглолт энэ сарын 19-ний 19.00 цагаас UB Palace-ийн концертын их танхимд тоглогдох гэж байна.

Энэхүү тоглолтод "Чингис хаан” одонт МУГЖ Г.Ариунбаатар тэргүүтэй шилдэг уран бүтээлчдээс бүрдсэн Сүлд чуулгын найрал хөгжим, бүжигчин, дуучид болон Монголын Консерваторийн хөгжимчид оролцох юм.

Тоглолтоор дамжуулан ЦЕГ-ын Сүлд чуулгын уран бүтээлчдийн авьяас билиг, ур чадвар эрч хүч, эрмэлзэл тэмүүлэл, эерэг дулаан энерги, уур амьсгалыг авч, мэдрэх боломжтойг зохион байгуулагчид онцолж байна.

Тасалбар 1900-1950, Ticket.mn, Сүлд чуулга болон UB palace-ын билетийн кассаар худалдаалж байна. Мөн илүү дэлгэрэнгүй мэдээллийг чуулгын фэйсбүүк хуудсаас авах боломжтой.

 

 

 

Эх сурвалж: ЦЕГ

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.