Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Ургамалсувд: Эдийн засгийн өсөлтийг экспорт, хөрөнгө оруулалтын өсөлт голлон тэтгэж байна

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол банкнаас 2019 оны нэгдүгээр улирлын "Инфляцын төлөв байдлын тайлан"-г өнөөдөр танилцууллаа.  

Инфляц 2018 оны эцэст төсөөллөөс давсан бол 2019 оны хоёрдугаар улиралд төсөөллөөс буурсан байна. Буурсан шалтгааны хувьд:

  • Хатуу түлшний үнэ оны эцсээс буурсан (30.6%)
  • Шатахууны үнэ энэ оны нэгдүгээр сард 100 төгрөгөөр буурч, өөрчлөгдөөгүй (10.8%)
  • Махны үнэ улирлаас шалтгаалан өсөж байгаа ч нөлөө нь буурсан
  • Импортын барааны үнэ өсөж, инфляцад үзүүлэх нөлөө нь өссөн зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн гэж Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлого төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд хэллээ. 

Харин эдийн засгийн өсөлт болон дотоодын эрэлт ямар байгаа талаар тэрбээр хэлэхдээ “Эдийн засгийн өсөлтийг экспорт, хөрөнгө оруулалтын өсөлт голлон тэтгэж байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалт нь дотоод эрэлтийг хүчтэй нэмэгдүүлж байна. Мөн гадаад таатай орчин бүрдсэн. Дотоод орчны хувьд төсвийн алдагдал буурч, үүнтэй холбоотойгоор мөнгөний бодлого зөөлөрсөн юм. 

Эдийн засгийн өсөлтийн цаашдын төлөв бидний үзэж буйгаар 2019 оны өсөлтийн голч таамаглал 6.9 хувь байна. Мөн цаашид, 

  • Өрхийн хэрэглээ нэмэгдэнэ
  • Хөрөнгө оруулалтын өсөлт тогтворжино
  • Нүүрсний экспорт нэмэгдэнэ
  • Уул уурхайн бус салбарын өсөлт үргэлжлэх төсөөлөл байна гэлээ.
  • Хэрэглээний зээлийн өр орлогын дундаж харьцаа нь 62 хувь байна гэв. 

Тэгвэл 2019 оны хоёрдугаар сарын байдлаар нийт зээлийн дундаж өр орлогын харьцаа нь 60 хуьтай байгаа бөгөөд үүнээс тэтгэврийн зээлийн дундаж өр орлогын харьцаа нь 96 хувьтай байгаа аж.

Хэрэглээний зээлийн хугацааг богиносгосноор шинээр олгосон зээлийн хэмжээ буурчээ.

Гадаад секторын өнөөгийн байдал

Өмнөх улирлын төсөөлөлтэй харьцуулсан гадаад орчны төсөөлөлд гарсан өөрчлөлтөөс харахад түүхий эдийн үнэ буурч, гадаад эрэлт нь саарч байгааг тайланд дурдлаа. Гэхдээ нүүрсний экпортын хувьд өмнөх төсөөллөөс сайжирчээ. 

Худалдааны нөхцөл өмнөх төсөөллөөс муудсан 

Худалдааны үнэ өмнө нь төсөөлж байснаас хэрхэн доошилсныг график тус бүр илтгэж байна.

График 1. Нүүрсний хилийн үнийн төсөөлөл ба одоогийн ханш

График 2. Цэвэр зэсийн үнийн төсөөлөл ба одоогийн ханш

График 3. Алтны үнийн төсөөлөл ба одоогийн ханш

График 4. Төмрийн хүдрийн үнийн төсөөлөл ба одоогийн ханш

Үүнээс харвал нүүрсний үнэ харьцангуй тогтвортой, зэсийн үнэ буурсан, алтны үнэ өссөн төсөөлөлтэй гарсныг харж болно.

Тайлангийн үеэр онцлон хэлсэн зүйл бол эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 2019 онд нэмэгдүүлсэн талаар хэллээ.  Ийнхүү нэмэгдүүлсэн шалтгаан нь:

  • Төсвийн зардал 2018 онд дутуу биелсэн тул 2019 онд сулрах нөлөө нэмэгдсэн
  • Хилийн дамжин нэвтрэх чадвар сайжирч, нүүрсний тээвэрлэлт хэвийн явагдах
  • Алтны үнийн төсөөлөл сайжирч, үйлдвэрлэл нэмэгдэх
  • Төрийн албан хаагчдын цалин, төсвийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардал өсөх нөлөөгөөр барилга, худалдаа, бусад үйлчилгээний  салбар сайжрах
  • ХАА-н салбар тогтворжино хэмээн төсөөлжээ.