Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Автобус, троллейбусны үйлчилгээнд тавих хяналтыг эрчимжүүлэн ажиллаж байна

С.Бадрал, iKon.mn
2019 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Тээврийн газраас удирдамж гарган нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусны гадна, дотор цэвэрлэгээ, үйлчилгээг тогтмол чанартай гүйцэтгэсэн, техникийн засвар үйлчилгээг тогтоосон норм, нормативын хүрээнд хугацаанд нь хийж, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөл бүрдүүлсэн байдалд тавих хяналтыг эрчимжүүлжээ.

Удирдамжийн дагуу Энхтайваны өргөн чөлөөний дагуух автобусны зогсоолуудад болон бусад дүүргүүдийн нутаг, дэвсгэрт хөдөлгөөнт шугам замын хяналт, шалгалтыг тус газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч, Сити баз консалтинг ХХК, Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын шалгагч нар хамтран гүйцэтгэж байгаа юм байна.

Дээрх албан даалгавруудыг нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлж,

  • Үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, иргэд өнгө үзэмжтэй цэвэр цэмцгэр,
  • Аюулгүй тээврийн хэрэгслээр үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлж,
  • Нийтийн тээврийн хэрэгслийн гадна, дотор цэвэрлэгээг тогтмол хийх,
  • Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг чанд баримтлан, хаягжилтийг сайжруулан мөрдөж ажиллах үүрэг чиглэл өгчээ.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс