Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Хаврын чуулгантай давхацсан Ардчилсан Намынхны жагсаал

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: MPA.mn

Ардчилсан намаас зохион байгуулж буй "УИХ ТАР" тайван жагсаал Сүхбаатарын талбай дээр үргэлжилж байна. Тус жагсаал УИХ-ын Хаврын чуулганыг амдаж, давхцаж байгаа юм.

Энэхүү жагсаалыг ШХАБ-д дагаар ордог, амлалтаа биелүүлдэггүй ЖДҮ-чин УИХ-ыг эсэргүүцэн тарахыг шаардаж ийнхүү тайван тэмцэл өрнүүлж байгаа аж.

Жагсаалд Ардчилсан намын аймаг, дүүргийн төлөөллүүд, Ардчилсан оюутны холбоо, оюутан залуус болон зарим иргэд нэгдэн оролцож байгаа юм. Жагсаалд оролцогчдын тоо албан ёсоор хараахан гараагүй байна.

Жагсаалын үеэр Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Өнөөдөр Монгол Улсын төр дампуурлынхаа дээд цэгт хүрээд байна. Үндсэн хуулийг нураах гэсэн үйлдлүүдийг хийж байгааг бид харж байна. Манай улсын шүүх, засаглалын байгууллагад өөрчлөлт оруулах хэрэгтэй байгаа ч гэсэн үүнийг Үндсэн хуулийн хүрээнд хийх ёстой ажил юм.

Монголын ардчилалд аюул нүүрлээд байна. Их Хуралд хамгийн их суудал авсан МАН-ынхан өдөр бүр эдийн засаг, улс орны нөхцөл байдал сайжирч байгаа мэт ярьж байгаа ч иргэдийн амьдрал өдөр бүр доройтож байна.

Бид ШХАБ-д ямар ч үед элсэж болохгүй юм. Учир нь сүүлийн 300 гаруй жилийн хугацаанд бид өөрсдийн гэсэн эрх чөлөөгүйгээр явж ирсэн. Ардчилсан хувьсгалын ачаар тусгаар тогтнолоо олж авсан юм. Тэрхүү эрх чөлөөнийхөө төлөө бид ийнхүү тэмцэх ёстой.

Бидний жагсаал, тэмцэл үүгээр зогсохгүй. Цаашид шат дараалсан тэмцлийг УИХ тартал өрнүүлж, эсэргүүцлийн үйл ажиллагаа явуулах болно" хэмээн мэдэгдлээ.

Түүнчлэн Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Хаврын чуулганы хуралдаан нээсэнтэй холбогдуулан жагсаалын өмнө мэдээлэл хийж, улс орны өмнө тулгамдсан олон асуудал байгааг эрх баригчдад танилцуулах үүднээс шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдээд байгаа юм.

Жагсаалаас хийсэн фото сурвалжилгыг хүлээн авна уу.

ФОТО:

Гэрэл зургийг: MPA.mn /Г.Базар/

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг