Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарын иргэд өөрт тулгамдсан асуудлаа Хотын даргад шууд уламжилдаг болно

ikon.mn
2019 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Хотын дарга сонсож байна” шууд утас ажиллуулах гэж байна.

Ингэснээр автомат хариулагчаар заавар зөвлөмж хүргэх, иргэдийн дуудлага бүрт  хариулах боломж бүрдэнэ.

Мөн оператор болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд шууд хяналт тавих, аль салбар, ямар байгууллагад иргэдийн өргөдөл, гомдлын хандалт их байгааг тодорхойлох боломж бий болох, хэрэглэгчийн мэдээллээр өмнөх дуудлагын түүхтэй танилцах, иргэдийн хүсэл шаардлагад дүн шинжилгээ хийх замаар шийдвэр гаргах боломж бүрдэх зэрэг давуу талтай гэж нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг танилцууллаа.

Хотын захирагчийн зүгээс дөрөвдүгээр сарын 15-ны дотор багтаан иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах  шууд утас ажиллах нөхцлийг бүрдүүлэх  чиглэл болголоо.

Тавдугаар сараас эхлэн Улаанбаатар хотын дугаар хорооны иргэд өөрт тулгамдсан асуудлаа Хотын даргад шууд уламжлах бололцоо нээгдэх аж.

 


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс