2021/09/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.17₮
B30
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
|
-3°
B30
УЛААНБААТАР
|
-6°
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S29
07:00
S30
08:00
S26
09:00
S26
10:00
S30
11:00
S30
12:00
S30
13:00
S30
14:00
S30
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/04 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Фэйсбүүк, Твиттер, Гүүглийн захирлуудыг шоронд хорих боломжтой хуулийг Австралийн парламент баталлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг
Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон

Өнөөдөр Австрали улсын парламент экстремист агуулгатай контент тараасан сошиал платформуудад хатуу хариуцлага тооцох хуулийг баталлаа.

Өнгөрсөн сард Шинэ Зеландад гарсан зэвсэгт халдлагын дүрс бичлэг сошиал сүлжээнд өргөнөөр тарсан нь ийм хууль батлагдах нөхцөл болжээ.

Террорист халдлага, аллага, тамлан зовоолт, бэлгийн хүчирхийлэл зэрэг сөрөг агуулгатай материалуудыг сүлжээнээсээ устгахгүй удаах нь гэмт хэрэгт тооцогдох энэхүү хуулийг Австралийн хууль тогтоогчдын олонх нь дэмжсэн байна.

Өөрөөр хэлбэл тус сүлжээнд сөрөг агуулгатай контент үүсгэж, тараасан хэрэглэгчийн хариуцлагыг сошиал сүлжээний компани нь үүрэх болж байгаа юм.

Шинэ хуулийг зөрчсөн компаниуд олон тэрбумын дүнтэй торгууль, эсвэл нийт дэлхийн зах зээлээс жилд олдог орлогынхоо 10 хувьтай тэнцэх торгуулийг Австралийн засгийн газарт төлөх ажээ.

Бас сөрөг агуулгыг усталгүй удаасан сошиал сүлжээний компаниудын гүйцэтгэх удирдлагыг гурван жил шоронд хорих шийтгэлтэй болж байна.

Хуулийг шүүмжлэгчид үүнийг ирэх тавдугаар сард болох сонгуульд санал авахын тулд эрх баригчдын хийж буй популист алхам гэж үзэж байгаа юм. Мөн хэвлэн нийтлэх эрх чөлөөг давхар хааж байна гэж шүүмжилжээ.

Харин хуулийг санаачилсан Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон “Өөрсдийнх нь бүтээгдэхүүн үйлчилгээ террорист алан хядагчдын зэвсэг болон ашиглагдахаас сэргийлэхийн тулд томоохон сошиал медиа компаниуд боломжит бүх арга хэмжээг авах ёстой” гэж тайлбарлаж байна.

Австралийн парламент дахь сөрөг хүчин Хөдөлмөрийн нам эхэндээ нэлээд болгоомжилж байсан ч санал хураах үед шинэ хуулийг олноороо дэмжжээ.

Сошиал сүлжээний компаниуд хэр түргэн хугацаанд сөрөг агуулгыг устгах арга хэмжээ авсныг Австралийн хуулийнхан үнэлж дүгнэх болж байгаа. Тиймээс хууль хэрхэн хэрэгжих нь тодорхой бус байна.

 

Эх сурвалж: AFP

 

x