Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийд анх удаа Өмнөд Солонгос улс 5G сүлжээг бүрэн утгаар нь нэвтрүүллээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг

АНУ, Хятад зэрэг дэлхийн тэргүүлэх гүрнүүд тавдугаар үеийн харилцаа холбооны технологийг нэвтрүүлэхээр өрсөлдөж байх энэ үед Өмнөд Солонгост дэлхийн анхны 5G сүлжээ бүрэн утгаараа нээгдэх гэж байна.

Тус улсын хамгийн том оператор SK Telecom маргааш буюу Баасан гарагт 5G үйлчилгээгээ нээх бол үүнтэй зэрэгцэн Samsung Electronics компани 5G технологитой гар утаснуудаа худалдаанд гаргах юм.

АНУ-ын зарим хотуудад Verizon Communications компани мөн 5G сүлжээг нэвтрүүлж байгаа ч уг сүлжээнд холбогдож ажиллах гар утас нь бэлэн биш, зөвхөн тусгай модем авсан хэрэглэгчид холбогдох боломжтой байгаа юм.

5G сүлжээг нь шалгаж, туршихаар Deutsche Telecom AG, Singapore Telecommunications зэрэг компаниудын албаны хүмүүс Өмнөд Солонгост ирээд байгааг SK Telecom компанийн дэд ерөнхийлөгч Ян Мэн Сёг хэвлэлд ярьжээ.

АНУ, Хятад улсуудтай харьцуулахад жижиг газар нутагтай тул Өмнөд Солонгосыг бүхэлд нь хамарсан 5G сүлжээг богино хугацаанд зардал багатайгаар нэвтрүүлж чадсанаа тэр мөн тайлбарласан байна.

 

Эх сурвалж: Bloomberg