Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо эрх баригчдаас амлалтаа биелүүлэхийг шаардаж жагсаалд нэгдэхээ мэдэгдлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Ардчилсан Намаас энэ сарын 5-ны өдөр бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах гэж байгаа талаараа өмнө нь мэдээлсэн билээ

Энэхүү жагсаалыг Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос дэмжиж оролцохоо мэдэгдлээ. 

Тус холбооны тэргүүн С.Одончимэг “УИХ-ын ээлжит сонгууль өнгөрөөд гурван жил өнгөрлөө. Гэтэл амлалтаа биелүүлээгүй байна. Тиймээс АН болон Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны зүгээс эрх баригчдаас амлалтаа биелүүлэхийг өнөөдрөөс эхлэн шаардаж байна. Амлалтыг нь биелүүлэхийн төлөө тэмцэнэ. 

Эдийн засаг өслөө гэж мэдээлдэг. Гэтэл эдийн засгийн өсөлт айл өрхүүдийн хаалгаар орсонгүй. Харин ч ядуурал нэмэгдэж байна. 
Мөн хүний эрхийн зөрчил маш их гарч байна. Энэ дээр хариуцлага тооцохыг шаардана. Ялангуяа хүүхэд хамгааллын асуудал дээр хүүхдийн эрхийн улсын байцаагч гэдэг албан тушаалыг бий болгосон. Тэр хүүхдийн эрхийн байцаагч нар хаана явна вэ. Тийм учраас Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо хүний эрх, хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэж, хяналт тавих болно. 

МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт хүүхэд, эмэгтэйчүүдтэй холбоотой асуудлыг хэрхэн тусгасныг сонирхуулъя. 

Тухайлбал, эх, нялхсын эндэгдлийг бууруулна, тав хүртлэх насны хүүхдийн эмийн зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцдаг болгоно, бага насны хүүхдийн осол эндэгдлийг хоёр дахин бууруулна, хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгоно гэсэн заалтууд байна. Эдгээр заалт биелсэнгүй.

Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулна гэсэн ч хэрэгжсэнгүй. Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах юм чинь Хүүхэд харах үйлчилгээний хууль хэрэггүй гээд орон нутагт үйл ажиллагаа явуулж байсан хүүхэд харах үйлчилгээний төвүүдийн төсвийг өгөхгүй байсаар хаагдаад дуусч байна

Мөн хүүхдийн хөгжлийн ордон, хүүхэд хамгаалах төвийн аймаг бүрт байгуулна гэсэн ч хэрэгжээгүй. 

Тиймээс МАН-ын энэ мөрийн хөтөлбөрт итгэж саналаа өгсөн ээжүүд, эмэгтэйчүүдийг дөрөвдүгээр сарын 5-ны жагсаалд нэгдэж, амлалтаа биелүүлэхийг шаардая гэж уриалж байна" гэлээ.