Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Дэрэвгэр жиргэрүүгийн 1.35 тонн үндэс хилээр гаргахыг завджээ

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Улсын хилээр их хэмжээний дэрэвгэр жиргэрүүгийн үндэс хууль бусаар гаргах гэж байсныг Гаалийн байгууллага илрүүлжээ. Тодруулбал, 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нд Гашуунсухайтын боомтоор Монгол Улсын иргэн Ө.Э нь  "84-73 УБЛ" улсын дугаартай "Норд Бенз" маркийн авто машины чиргүүлд ачсан нүүрсэн доороо улсын хилээр гаргахыг хориглосон 45 шуудай бүхий 1,350 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг нуун гаргахыг завдсан эрүүгийн шинжтэй зөрчил илэрсэн байна. 

Дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, гадаад улсад экспортлохыг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс 2022 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл таван жилийн хугацаатайгаар хориглосон билээ. 

Энэхүү ургамал нь Монгол Улсын ховор ургамлын жагсаалтад багтсан бөгөөд устах аюулд орохоос урьдчилан сэргийлэх, биологийн нөөцийг хамгаалах, экологийн шаардлагыг харгалзан эл шийдвэрийг гаргасан байдаг. 

 

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар