Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Раднаа: Их сайхан дэмжиж, огшоож байсан ард түмэндээ баярлалаа

С.Бадрал, iKon.mn
2019 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Польш улсын Торун хотноо болсон хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-нд амжилттай оролцсон тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ.

Тэднийг Чингис хаан олон улсын нисэх буудалд ар гэрийнхэн нь ах дүү, ач зээ, шавь нар нь болон хэвлэлийнхэн тосч авч, хүндэтгэл үзүүлсэн юм.

Энэ үеэр Дэлхийн аварга Ц.Раднаа “Монголынхоо ард түмэн, төр засагтаа маш их баярлалаа. Ингэж огшиж хүлээж авсанд их баярлаж байна.

Би спортоор 30 гаруй жил хичээллэж байгаа, биеийн тамирын багш мэргэжилтэй. Бэлтгэлээ Улаанбаатарт базаагаад явсан. Бэлтгэл сайн хангагдсан байсан учраас 88 орны 500 гаруй тамирчинтай хүчээ сорьж, амжилт гаргасандаа баяртай байна. Их сайхан дэмжиж, огшоож байсан ард түмэндээ баярлалаа.

Миний хөнгөн шингэн бие бялдар сайтай байгаа нь биеэ зөв авч явсны, архи, тамхи огт хэрэглэдэггүйн үр дүн. Надад өвчин байхгүй.
Тэмцээний өмнө өвдгөнд жаахан бэртэл байсан. Эдгээгээд тэмцээндээ явсан” гэв.

ДАШТ-ээс манай хоёр тамирчин нийт найман медаль хүртжээ

Хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-нд Монголоос 14 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож, 85 настай Ц.Раднаа гурван алт, 81 настай Т.Цэрэндолгор нэг алт, дөрвөн мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ.

85 настай Ц.Раднаа гуай 2017 оноос олон улсын тэмцээнүүд оролцож эхэлсэн бөгөөд 2018 онд Японд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон мөнгөн медаль хүртэж ДАШТ-нд оролцох эрхийг авсан байна. Ингээд ДАШТ-нд анх удаа оролцон гурван алтан медаль хүртжээ.

ОУХМ цолтой, 81 настай Т.Цэрэндолгор гуай энэ жил ДАШТ-ээс нэг алт, дөрвөн мөнгөн медаль хүртсэн. Ингэснээр ДАШТ-ий есөн түрүүтэй, 10 мөнгө, долоон хүрэл медальтай болж байна.

Жич: Ц.Раднаа нэг мөнгөн медаль хүртсэнийг тэмцээний дараа бичлэг үзэн, өөрийн гүйх замаас гадуур гишгэсэн гэх үндэслэлээр хураасан байна.

Фото

Гэрэл зургийг  mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг