Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Амьд амьтан ашиглахгүйгээр арьс гаргаж авах технологийг танилцуулжээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Нью Жерси хотод биотехнологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Modern Meadow" хэмээх гарааны компани амьд амьтан ашиглахгүйгээр арьс гарган авах технологийг танилцуулаад байгаа юм байна.

Тэдний гаргасан энэхүү цоо шинэ материалыг "Зоа" хэмээн нэрлэсэн ба харагдах байдал, төрүүлэх мэдрэмжээрээ яг л амьтны арьс шиг аж. Тус материалыг хөрөнгөний эс доторх ДНХ-г ашиглан уураг гарган авч өсгөх замаар гарган авчээ. Ингэснээр зөвхөн арьсыг орлоод зогсохгүй хэд хэдэн давуу талыг ч мөн шингээсэн болохыг компанийн удирдлагууд онцолсон байна.

Тодруулбал, өнгө, нимгэн зузаан, жин зэргийг ашиглах гэж буй бүтээгдэхүүн, хэрэгцээндээ тааруулан үйлдвэрлэх боломжтойгоороо арьснаас ялгаатай аж.

Энэхүү материал нь арьсыг бүрэн орлуулах бүтээгдэхүүн биш, харин зах зээлд ашиглах нэгэн боломжит хувилбар гэдгийг "Modern Meadow" компани онцлон танилцуулаад байгаа юм. 

 

 

Эх сурвалж: INC.com