Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ардчиллын 30 жилийн ойн хүрээнд АН-аас ОУ-ын хурал зохион байгуулна

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан Намын дэд дарга Р.Амаржаргал цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд Монголд анхны ардчилсан цуглаан болж байсан. Тиймээс энэ хугацааг ардчиллын эхлэл болгон авч үздэг. Түүнээс хойш 30 жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд бидний хүсч, зорьж байсан зарим зүйл биелэлээ олсон гэж дүгнэж байгаа. 

Энэ 30 жилийн ойд Ардчилсан Нам оройлон ажиллах ёстой гэж үзсэн. Өнгөрсөн онд АН-ын даргын шийдвэр гарч, нэлээд олон ажил хийхээр төлөвлөсөн байгаа. Энэ ажлын хамгийн том гэж хэлж болох арга хэмжээ нь энэ оны арванхоёрдугаар сарын 5-нд олон улсын хурал зохион байгуулах явдал болж байна. Энэхүү хурлыг Монгол бол ардчиллын баян бүрд гэдэг сэдвийн дор явуулах гэж байна. Өнөөдөр энэ ажлынхаа талаар албан ёсоор мэдээлэл хийе” гэв.

АН-ын гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар “Энэ оны арванхоёрдугаар сарын 5-нд зохион байгуулагдах хурлыг Олон улсын ардчиллын холбоотой хамтарч зохион байгуулах юм. Бид 30 жилийн хугацаанд юун дээр алдав, ямар амжилтад хүрэв гэдгээ ижил зорилготой намуудынхаа хүрээнд дүгнэх гэж байна. 

Өнөөдрийн Монголын ардчилалд дотоод, гадаадын аюул нүүрлээд байна. Тийм учраас бид ардчиллаа зөв чиглэлээр явуулахын тулд олон улсын хэмжээнд ярих шаардлага байна гэж үзсэн. 

Олон улсын ардчиллын холбоонд дэлхийн 80 гаруй улсын ардчилсан нам нэгдсэн байдаг” гэлээ.