Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Жүжигчин Жим Кэрри Италийн дарангуйлагч агсны ач охинтой маргаан үүсгэжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Холливүүдийн нэрт жүжигчин Жим Кэрри өөрийн твиттер хуудсанд улс төрийн өнгө аястай гар зурагаа үе үе нийтэлдэг болоод байгаа.

Тэр голдуу АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын бодлогыг шүүмжилсэн агуулгатай зураг зурдаг юм.

Саяхан тэр Италийн дарангуйлагч асан Бенито Муссолинигийн дүүжлүүлсэн байгааг зураад “Фашизм юунд хүргэдгийг мэдмээр байвал Бенито Муссолини, түүний нууц амраг Кларетта нараас асуу” гэсэн тайлбар бичжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны сүүлээр Хитлерийн холбоотон байсан Муссолини, нууц амраг Клареттагийнхаа хамт олон нийтийн өмнө дүүжлүүлж цаазлуулсан түүхтэй. 

Гэвч Жим Кэрригийн уран бүтээл Муссолинигийн ач охин Алессандраг хилэгнүүлжээ. Алессандра Муссолини нь Италийн парламентын гишүүн, барууны үзэлтэй улс төрч юм.

Тэрээр твиттер хуудсандаа Америкчуудын түүхэндээ үйлдэж байсан нүгэл, гэмт үйлдлүүдийг сануулж, дараагийн уран бүтээлдээ тэдгээрийг сэдвээ болгохыг Жим Кэррид уриалжээ. Алессандро бас нэрт жүжигчнийг “You are a bastard” хэмээн хатуу үгээр дайрсан байна.