Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Дулааны алдагдалгүй барилга барих чиглэлээр Германы байгууллагатай хамтарч ажиллахаар болжээ

ikon.mn
2019 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн захирал Дэвид Хэнкокийг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Германы хамтын ажиллагааны байгууллагаас Улаанбаатар хотод дулааны алдагдалгүй байшин барих, барилгын дулаалгын материалын хувьд байгаль цаг уурын онцлог нөхцөлд тохирсон технологийг нэвтрүүлэх чиглэлээр анхаарлаа хандуулж ажиллахаар төлөвлөсөн гэдгээ Хотын захирагчид уламжлав.

“Эрчим хүчний хэмнэлттэй технологи ашигласан барилга, орон сууц барих нь өнөөгийн тулгамдаж байгаа асуудлуудын нэг. Улаанбаатар хотын хувьд гэрийн дулаалгыг сайжруулах ингэснээр дулааны алдагдлыг бууруулах, дулааны алдагдалгүй байшин барилга барих, эрчим хүч хэмнэсэн шинэ технологи нэвтрүүлэх чиглэлээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Германы хамтын ажиллагааны нийгэмлэгтэй бүх талаар хамтарч, дэмжин ажиллана” гэдгээ Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэллээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.