Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Эмнэлгүүдийн гадна зам талбайн тохижилтын тендер зарлагджээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн гадна зам, талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэх тендерийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зарлаад байгаа аж. Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна зам, талбайн тохижилтын ажлын тендер ч зарлагдсан байна.

Эмнэлгүүдийн гадна зам, талбайн тохижилтын ажлын тендерийн материал

Улсын нэгдүгээр төв эмнэлэг

Тендерийг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн, 14 цаг 30 минутад нээнэ.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв

Тендерийг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн, 15 цаг 30 минутад нээнэ.

 

Эх сурвалж: Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба