Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Fox News суваг мэдээндээ газарзүйн алдаа гаргаж, уучлал гуйжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Fox News сувгийн “Fox & Friends” хөтөлбөр Ням гарагийн өглөөний мэдээндээ алдаа гаргаж, дараа нь үзэгчдээс уучлал гуйжээ.

Хөтөлбөрийн үеэр дэлгэцэн дээр үзүүлсэн текст мэдээлэлд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг “Мексикийн гурван улсад үзүүлдэг тусламжаа зогсоох” гэж байгааг өгүүлсэн байна.

Энэ нь үнэндээ Төв Америкийн гурван улсыг хэлсэн ажээ. Цагаачлалын эсрэг үзэл бодолтой агуулгыг байнга нэвтрүүлдгээрээ алдартай Fox News сувгийг зарим хүн зориуд ингэж бичсэн гэж үзэж байна.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Төв Америкийн Сальвадор, Гватемал, Хондурас улсуудад үзүүлдэг олон зуун саяын санхүүгийн тусламжаа зогсоох гэж байгаагаа мэдэгдсэн юм.

Тэрээр хэдийгээр санхүүгийн тусламж дэмжлэг байнга үзүүлдэг ч АНУ-Мексикийн хил дээр эдгээр улсуудаас цагаачид олноор ирсээр байгаа тул ийм арга хэмжээ авах тухай ярьсан байна.

Ням гарагийн үдээс хойш “Fox & Friends” нэвтрүүлгийн хөтлөгч Эд Хенри үзэгчдээс уучлал гуйсан мэдэгдэл хийжээ.

Тэрээр “Өнөөдөр өглөөний нэвтрүүлгээр гаргасан алдаагаа засах гэсэн юм. Төв Америкийн гурван оронд үзүүлэх тусламжийг зогсоох тухай бид мэдээлсэн. Ийм алдаа гаргасандаа бид уучлал гуйж байна” гэж хэлсэн байна.

 

Эх сурвалж: Business Insider