2019/09/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.51₮
B30
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
17°
|
16:00
S30
15°
17:00
S30
14°
18:00
S32
12°
19:00
S31
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/31 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарт хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг яаравчлуулах үүрэг өгөв

ikon.mn
2019 оны 3 сарын 31
iKon.MN
 

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нийслэлийн захирагчийн албаны өргөтгөсөн хурлыг хуралдуулж 2019 онд Улаанбаатар хотод хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж холбогдох албаны хүмүүст хот тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх үүрэг даалгаврыг өглөө.

  • Нийслэл хотын ногоон байгууламжийг услах, гудамж талбайн тоосжилт буруулах ус цацруулагч тусгай тоноглол бүхий автомашин 10 ширхэг нэмж худалдаж авах
  • Гудамж талбайн зам дагуух хог сорох зориулалттай бага оврын автомашин 20 ширхэгийг нэмж худалдаж авах
  • Бүх дүүрэгт (Багануур, Багахангай, Налайх дүргүүдэд мөн) стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай байгуулах

Тэрбээр хийгдэж буй бүх бүтээн байгуулалтын ажлыг хуульд нийцүүлэн нэгдсэн стандартын дагуу, чанарын өндөр түвшинд хийгдэж байхыг хатуу анхаарууллаа.         

Мөн нийслэлийн иргэдийн амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газрыг нэмэгдүүлэх зорилгоор Хотын захирагчийн санаачлагаар бүх есөн дүүрэгт стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбай байгуулах, нийслэлийн хэд хэдэн дүүрэгт унадаг дугуйн зам шинээр байгуулах, хотын түүхэн дурсгалт газрууд болох Чойжин ламын сүм музей орчмын талбайг тохижуулах, Сайн ноён Намнансүрэнгийн хөшөө орчмыг газруудыг тохижуулж, цэцэрлэгжүүлэх, зам талбайг сайжруулах зэрэг ажлыг санаачилан эдгээр ажлуудыг яаралтай зохион байгуулж хийж гүйцэтгэхийг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

x