Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Хоригдож байгаа хар тамхины мафийн босс Эль Чапо өөрийн нэртэй хувцасны брэнд гаргахаар болжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг

АНУ-д хоригдож байгаа Мексикийн хар тамхины мафийн босс Эль Чапо эхнэрийн хамт өөрийн нэрээр хувцасны брэнд гаргахаар болжээ.

Бүх насаар хоригдох ял сонсоод байгаа “Эль Чапо” хочтой Хоакин Гузман нь 29 настай эхнэр Эмма Коронел Аиспурогийн тусламжтай энэхүү бизнесээ эхлэх гэнэ.

Тэдний байгуулах компани “El Chapo” брэндийн гутал, жинсэн өмд, бүс зэрэг бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах ажээ. Анхны бүтээгдэхүүн нь ирэх зун худалдаанд гарах гэнэ.

АНУ-д өөрийнх нь нэрийг ашигласан бизнес эрхлэхийг зөвшөөрсөн бичиг баримтад Гузман өнгөрсөн хоёрдугаар сард шоронд байхдаа гарын үсэг зуржээ. Шинэ бизнес нь Гузманы долоон настай ихэр охидын ирээдүйд бүрэн зориулагдах гэнэ.

Нью Йорк хотод удаан хугацаанд үргэлжилсэн шүүх хурлын дараа Гузман кокайн, героин, марихуана хил дамнуулан наймаалсан, гэмт хэргийн бүлэглэл байгуулсан, мөнгө угаасан зэрэг нийт 10 төрлийн ял сонссон юм.

Эль Чапогийн амьдралаар Netflix компани телевизийн цуврал кино бүтээгээд байгаа.

 

Эх сурвалж: Independent