Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Зузана Чапутова Словак улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр дорнод Европын Словак улсад ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт явагдахад авлигалтай тэмцэх уриатай нэр дэвшигч Зузана Чапутова ялсан нь тодорхой болжээ.

Ингэснээр тэр Словак улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч болж байна. Улс төрийн албан тушаал хашиж байсан туршлагагүй Чапутова эрх баригч намын нэр дэвшигч, дипломатч Марош Шефчовичийг ялсан юм.

Өнгөрсөн онд улс төрчид, гэмт бүлэглэлийн хэлхээ холбоог эрэн сурвалжилж байсан сэтгүүлч Ян Кучиак бусдын гарт амиа алдсан нь Чапутоваг сонгуульд нэрээ дэвшүүлэхэд хүргэсэн нэг шалтгаан болсон гэдэг.

Нийт саналын хуудсыг бараг тоолж дуусахад Чапутова 58 хувь, Шефчович 42 хувийн санал авсан байжээ.

Өмнө нь байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаагаараа алдаршсан 45 настай хуульч Чапутова нь нөхрөөсөө салсан, хоёр хүүхэдтэй.

Түүнийг нэр дэвшүүлсэн Дэвшилтэт Словак нам нь парламентад суудалгүй.

Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд Чапутова 40 хувь, Шефчович 19 хувийн санал авч байжээ.

 

Эх сурвалж: BBC