Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Холливүүдийн од Николас Кэйж дөрөв дэх удаагаа гэрлээд дөрөв хоногийн дараа салжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Лас Вегаст гэрлэлтээ батлуулж байсан жүжигчин Николас Кэйж ердөө дөрөв хоногийн дараа энэхүү гэрлэлтээ цуцлуулсныг шүүхийн бичиг баримтаас Америкийн хэвлэлүүд олж мэдээлжээ.

Тэрээр нүүр будалтын мэргэжилтэн Эрика Койке гэх бүсгүйтэй өнгөрсөн Бямба гарагт гэрлэлтээ бүртгүүлж байсан юм.

Харин Лхагва гарагт Николас Кэйж мөн Лас Вегас хотод гэрлэлтэ цуцлуулах хүсэлт гаргасан байна.

Хосууд өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш дотносож эхэлсэн юм. Одоо 55 настай Кэйж 1995-2001 онд Патрисиа Аркетт, 2002-2004 онд Лиза Мэри Прэсли, 2004-2016 онд Алис Ким нартай гэрлэж байжээ.

Гурав дахь гэрлэлтээс нь төрсөн хүү одоо 13 настай. Кэйж бас залуудаа Кристина Фултонтой хэсэг амьдраад хүүтэй болсон нь одоо 28 нас хүрч байгаа юм.

Николас Кэйжийн төлөөлөгч одоогоор энэ мэдээлэлд ямар нэг тайлбар өгөөгүй байна.

 

Эх сурвалж: Associated Press