Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын хүн ам 2028 оноос хорогдож эхэлнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын засгийн газрын хийсэн шинэ тооцооллоор тус улсын хүн ам 2028 онд оргил хэмжээндээ хүрч, цаашдаа хорогдож эхлэх гэнэ.

Өчигдөр танилцуулсан энэхүү тооцоо нь 2017 онд гаргаж байсан өмнөх баримжааг гурван жилээр урагшлуулсан байна.

Үүнээс гадна 2018 онд Өмнөд Солонгосын төрөлтийн хэмжээ түүхэн доод хэмжээндээ хүрсэн муу мэдээг эрх баригчид тараажээ. Тус улсын эмэгтэйчүүдийн амьдралынхаа туршид төрүүлэх хүүхдийн дундаж тоо анх удаа нэгээс бага болсон байна.

Энэ үзүүлэлт 2.1 байвал Өмнөд Солонгосын хүн ам хорогдохгүй, тогтвортой  байна гэсэн тооцоо байдаг.

Мөн энэ оноос эхлэн тус улсын хүн ам дахь нас баралтын тоо анх удаа төрөлтийн тооноос давахаар байна.

Бас нэг муу мэдээ нь Өмнөд Солонгосын 65-аас дээш настай иргэдийн нийт хүн амд эзлэх хувь 14-ийг давжээ. Ингэснээр Дэлхийн Эрүүл Мэндий Байгууллагын тогтоосон стандартын дагуу тус улс нь “aged society” буюу хөгширсөн үндэстэн болж байна.

“Aging society” буюу хөгширч байгаа үндэстнээс “aged society” шатлалд ахихдаа Өмнөд Солонгос улс бусад өндөр хөгжилтэй орнуудаас хамгийн бага хугацаа зарцуулсан нь айдас төрүүлж байгаа гэнэ. "Aging society" шатлалын босго нь 7 хувь байдаг.

Жишээ нь Герман улс энэ шилжилтийг хийхдээ 40 жил, Франц улс 115 жил, Япон улс 24 жилийг зарцуулсан бол Өмнөд Солонгосын хувьд 17 жилийг зарцуулсан байна.

2025 онд 65-аас дээш настнуудын хүн амд эзлэх хувь 20-д хүрнэ гэж сүүлийн тооцоогоор гарсан байна.

 

Эх сурвалж: Quartz