2019/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,667.91₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
25°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10°
10:00
S32
15°
11:00
S32
18°
12:00
S32
20°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/29 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хотын дарга хоёр орлогч, чиглэл хариуцсан дөрвөн удирдагчтайгаар ажиллана

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 3 сарын 29
iKon.MN

НИТХ-ын ээлжит XXIII хуралдааны хэлэлцэх асуудлын гуравдугаарт эрэмбэлэгдсэн 2019 оны нийслэлийн бүтэц болон төсөвт тодотгол хийх тухай асуудлыг хэлэлцэж баталлаа. Монгол Улсын Засгийн газрын 100 дугаар тогтоолоор Нийслэлийн бүтэц болон Засаг даргын эрхлэх ажлын хүрээнд зарим агентлагийн бүтцийг өөрчлөн баталсантай холбогдуулан тус асуудлыг  хэлэлцсэн.

Нийслэлийн бүтэц зохион байгуулалт, харьяа газар, агентлагуудын чиг үүргийн талаар НИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж, тайлбар сонсож саналаа хэлж, цаашид  дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.

Хотын захирагч С.Амарсайхан “Бүтцэд орж байгаа өөрчлөлт нь Улаанбаатар хотод тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх гол зорилготой нь нийцүүлж орлогч болон төсөл хөтөлбөр хариуцсан удирдагчдыг томилно. Тухайн төслийн удирдагч нар зөвхөн өөрт харьяалагдах асуудлыг л бүрэн дүүрэн хариуцаж ажиллах нь илүү үр дүнг авчирна гэдэгт би итгэж байна. Тиймээс зөвхөн Агаар орчны бохирдол хариуцсан төсөл хөтөлбөрүүдийн удирдагч, зөвхөн зам тээврийн асуудал хариуцсан төсөл  хариуцсан гэх мэтээр үүрэг хариуцлагыг нь тодорхой болгосон.

Цаашлаад Улаанбаатар хотын хувь заяаг дөрвөн жилээр шийддэг биш 30, 40 жилээр төлөвлөж, бусад  хөгжилтэй улс орнуудын жишгээр хөгжих үндэс суурийг тавьж ажиллана.  Ингэхийн тулд замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт инженерчлэл, барилга хот байгуулалт, үйлдвэрлэл инноваци гэх мэт чиглэл бүрээр мэргэжлийн баг бүрдүүлж нэгдмэл бодлого, нэг зохион байгуулалтайгаар ажиллах зорилгоор энэхүү бүтцийг хийсэн.

Тамгын газар, агентлаг, харьяа газрууд, орон нутгийн өмчит төсөвт байгууллагууд нь тус тусын үүрэг, хариуцлагаас үл шалтгаалан нийслэл нэг бодлоготой байна” гэдгийг онцоллоо.

Төлөөлөгчдийн олонх нь бүтцийн өөрчлөлт болон төсвийн тодотголыг дэмжиж баталлаа. Ингэснээр нийслэлийн Засаг дарга Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нийслэлийн Засаг даргын орлогч, Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан нийслэлийн Засаг даргын орлогч гэсэн хоёр орлогчтой болж байгаа бол

  • Хот байгуулалтын асуудал хариуцсан Төслийн удирдагч,
  • Инноваци технологийн хөгжил хариуцсан Төслийн удирдагч,
  • Агаар орчны бохирдол хариуцсан Төслийн удирдагч,
  • Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч гэсэн тус бүр чиглэл хариуцсан дөрвөн удирдагчтай ажиллахаар болж байгаа юм.

Мөн нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг байсан хэрэгжүүлэгч 33 агентлагаас Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Залуучуудын хөгжлийн газар гэсэн хоёр газрыг нэгтгэж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар болгон өөрчилж байгаа бол шинээр Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Хотын стандарт, орчины аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар гэсэн хоёр агентлагийг нэмж байгуулснаар нийт 34 агентлагтайгаар нийслэлийн Засаг дарга үйл ажиллагаа явуулахаар болжээ.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

x