Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын албаны хүн боксын спортыг аврахын тулд хувиасаа $16 саяын өрийг нь төлөх санал тавьжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Боксын спортын төрөл ирэх зун болох Токио 2020 олимпийн наадмаас хасагдах магадлалтай болоод байгаа. Учир нь AIBA буюу олон улсын боксын холбоонд засаглалын хямрал нүүрлээд байгаа бөгөөд одоо Олон Улсын Олимпийн Хороо (ОУОХ) тус холбооны үйл ажиллагаанд шалгалт хийж байгаа юм.

Тэгвэл өчигдөр Оросын боксын холбооны төлөөлөгч Умар Кремлев ОУОХ-д захидал бичиж, ирэх зуны олимпийн наадамд боксын спортыг саадгүй оруулахын тулд AIBA-гийн өр болох $16 саяыг хувиасаа төлөх хүсэлтээ илэрхийлжээ.

Кремлев нь AIBA-гийн ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх сонирхолтой байгаа хүн юм. AIBA сүүлийн хэдэн жилийн турш засаглал, менежмэнтийн хямралд орж, мөнгө санхүү, авлига, сэргээшийн зөрчлүүд яригдах болсон.

Өнгөрсөн онд болсон тус байгууллагын ерөнхийлөгчийн сонгуулиар Узбекистаны иргэн Гафур Рахимов сонгогдсон нь асуудлыг бүр хүндрүүлсэн юм. 

Рахимов нь АНУ-ын сангийн яамны хар жагсаалтад орсон, олон улсын хар тамхины наймааны сүлжээтэй холбогдож байсан хүн.

Тиймээс AIBA дотоод засаглалаа сайжруулж, цэвэршихгүй бол олимпийн наадмаас боксын төрлийг хасахаа ОУОХ мэдэгдээд байна.

Рахимов өнгөрсөн долоо хоногт AIBA, ОУОХ-ны хоорондын маргааныг шийдэгдтэл ерөнхийлөгчийн үүргээсээ түр татгалзах санал гаргасан юм. 

 

Эх сурвалж: AFP