Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

БАХАРХАЛ: Монгол Улс 85 настай Дэлхийн шинэ аваргатай болов

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Польш улсын Торун хотноо энэ сарын 24-30-ны хооронд хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байгаа юм.

Тэгвэл тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй 85 настай Ц.Раднаа багш эрэгтэйчүүдийн 400 метрийн гүйлтийн төрөлд Дэлхийн аварга болоод байна. Энэхүү төрөлд олон улсын тамирчид хүч сорьсноос Япон болон Герман улсын тамирчид удаа дараах байруудад оржээ.

Дэлхийн аварга болсон Ц.Раднаа Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат ахмад багш юм. Одоогоор тус тэмцээнд манай улсын баг тамирчид нэг алт, гурван мөнгөн медалийг өвөртлөөд байна.

 
Гэрэл зургийг Спортын Ертөнц Фэйсбүүк хуудаснаас ашиглав

ВИДЕО:

 

Эх сурвалж: Спортын Ертөнц