Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Казахстанд Ми-8 нисдэг тэрэг осолдож, 13 хүний амь үрэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Лхагва гарагийн орой Казахстаны армийн Ми-8 нисдэг тэрэг тус улсын Кызылордын бүс нутагт осолдсон билээ. Тэгвэл уг нисдэг тэрэгт явсан бүх 13 хүн амь үрэгдсэн болохыг Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев өнөөдөр твиттер хуудсандаа мэдээлжээ.

Тэр бас амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, материаллаг туслалцаа үзүүлэхээ амласан байна.

Осолдсон Ми-8 нь Актаугаас Шымкент чиглэлд сургуулилалтын нислэг үйлдэж байсан аж.

Нисдэг тэрэг ямар шалтгаанаар осолдсон нь одоогоор тодорхойгүй байна. Нислэгийн үед гэнэт гал гарснаас нисдэг тэрэг унаж, бүрэн шатсан тухай Казахстаны дотоод хэргийн яамнаас мэдээлжээ.

 

Эх сурвалж: ТАСС