Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Alibaba, Tencent нарын $1.45 тэрбумын хөрөнгө оруулалттай такси үйлчилгээний шинэ компанийг танилцуулав

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн жилүүдэд Хятадын такси үйлчилгээний зах зээлд Didi хэмээх аппликэшн хамгийн их үйлчлүүлэгчтэйгээр ноёлж байгаа билээ.

Тэгвэл Didi-ийн өрсөлдөгч болох шинэхэн компанийг танилцуулаад байна. Тодруулбал, тус улсын интернэт худалдааны зах зээлийн тоомохон тоглогч болох Alibaba, Tencent нар Хятадын төрийн эзэмшил бүхий, автомашин үйлдвэрлэгч гурван компанитай хамтран 1.45 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай такси үйлчилгээний "Т3" /Топ 3/ хэмээх компанийг байгуулжээ.

Alibaba, Tencent компаниуд хэдийгээр Хятадын интернэт худалдааны зах зээлд ширүүхэн өрсөлддөг боловч энэ удаа ийнхүү нэг бизнест хамтран хувьцаа эзэмшихээр болсон нь онцлог юм.

Түүнчлэн төрийн эзэмшил бүхий, автомашины томоохон гурван үйлдвэрлэгчтэй хамтрах болсон нь цахилгаан хөдөлгүүрт автомашины тоог нэмэгдүүлэх, цаашлаад хүлэмжийн хийг бууруулж, байгаль орчинд эерэг үр нөлөө авчрах зорилготойг тус улсын эх сурвалж мэдээлжээ. Мөн дээрх компаниудын хамтын ажиллагаа нь тус улсын төр, хувийн хэвшлийн хамтралыг харуулсан нь онцлог болж байна.

Шинэ танилцуулсан компани энэ зун Нанжин хотноо 5,000 машинтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлэхээр зэхэж байгаа аж.

 

 

Эх сурвалж: Techcrunch.com