Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Медиа сурталчилгааны зах зээлд телевизийн салбарын эзлэх хувь хамгийн өндөр байна

Б.Дөлгөөн
2019 оны 3 сарын 28
iKon.MN

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо (ХХЗХ)-ноос бэлтгэсэн Телевизийн салбарын зах зээлийн талаарх судалгаанаас зарим мэдээллийг түүвэрлэн танилцуулж байна.


Улсын хэмжээнд тусгай зөвшөөрөлтэй 156 телевиз, эдгээрээс өргөн нэвтрүүлгийн 83, төрөлжсөн хөтөлбөртэй 73 суваг болон 50 гаруй тооны олон суваг дамжуулах оператор компани байна.

1. Өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн үзэгчийн зах зээлд эзлэх хувь

Нийт үзэгчийн 60 хувийг Өргөн нэвтрүүлгийн сувгууд, үлдсэн 40 хувийг 50 орчим кабелийн сувгууд эзэлж байна.

Үзэгчийн зах зээлд доод тал нь 2 хувь эзэлж буй телевизүүдийг эрэмблэн харвал:

2. Нийт медиа сурталчилгааны зах зээл

Медиа зар сурталчилгааны зах зээлийн орлогод телевизийн сурталчилгааны эзлэх хувь хамгийн өндөр (61 хувь), тогтвортой хадгалагдаж буйг онцолсон байна.

3. ТВ салбарын орлого

Салбарын орлогыг тооцоолохдоо 1-т телевизүүдээс анкет авах хэлбэрээр, 2-т 2017 оны сурталчилгааны мониторингийн мэдээлэл болон үнийн саналд үндэслэн, 3-т зар сурталчилгаа нийлүүлэгчээс авсан судалгааны дүнд үндэслэн гаргажээ. 

Телевизүүдээс авсан
анкет

Мониторинг,
2017 онд

Сурталчилгаа нийлүүлэгчээс
авсан анкет

4. Телевизийн сурталчилгааны үнэ тарифын хямдрал ба бартерийн борлуулалтын хувь

Телевизүүд сурталчилгааны нэрлэсэн үнээсээ дунджаар 40 хувиар бага үнээр сурталчилгаа авдаг, нийт борлуулалтын орлогын 20 орчим хувийг бартер эзлэдэг байна.

  нийт ТВ Өргөн нэвтрүүлгийн Кабелийн
Үнийн саналаас хямдардаг дундаж хувь 42.57% 45.56% 41.54%
Арилжааны цагийн борлуулалтад бартерийн эзлэх хувь 24.21% 22.43% 24.86%

 

Эх сурвалж: ХХЗХ-ны мэдээ сэтгүүл, №21 (27)