2019/09/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,669.57₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
19:00
S29
16°
20:00
S26
13°
21:00
S26
11°
22:00
S26
10°
23:00
S26
00:00
S26
01:00
S26
02:00
S26
03:00
S29
04:00
S29
05:00
S31
06:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/27 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орон байр, автомашинаас эд зүйл хулгайлдаг 16-21 насны этгээдүүдийг илрүүлжээ

ikon.mn
2019 оны 3 сарын 27
iKon.MN

Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс автомашин, орон байрны хулгайн гэмт хэрэг үйлддэг 16-21 насны этгээдүүдийг олж илрүүлжээ.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн Б нь 2019 оны нэгдүгээр сараас хойш нийслэл хотын Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрээр явж, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга, гар утас, бэлэн мөнгө, алт мөнгө, үнэт эдлэл зэрэг эд зүйлс хулгайлж 27 удаагийн үйлдлээр иргэдэд 50 орчим сая төгрөгний хохирол учруулсныг тогтоон Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шилжүүлж, мөрдөн шалгалтын үйл ажиллагааг явуулж байна.

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд оршин суух иргэн А, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд оршин суух иргэн Л, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд оршин  суух иргэн Ө, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд оршин суух иргэн Д нар нь Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт шөнө оройн цагаар иргэдийн авто машины LED гэрэл, аккумлятор, эд зүйлсийг хулгайлах 30 гаруй удаагийн үйлдлийг тус тус илрүүлэн холбогдох цагдаагийн хэлтсүүдэд шилжүүлж, шалгалтыг үргэлжлүүлэн явуулж байна.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд “Эрүүгийн хуулийн 17.1.1 Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан байдаг.

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар

x