2019/09/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,667.91₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
25°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
10:00
S32
13°
11:00
S32
17°
12:00
S32
20°
13:00
S32
22°
14:00
S32
23°
15:00
S32
23°
16:00
S32
23°
17:00
S32
22°
18:00
S32
19°
19:00
S31
16°
20:00
S31
13°
21:00
S31
11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/27 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО: Нийслэлийн дахин төлөвлөлтөөр баригдсан 77 айлын орон сууцны нээлт боллоо

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 3 сарын 27
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Метал Вүүд компаний барьсан 77 айлын “Шинэ төсөл" хотхон  ашиглалтанд орж, өнөөдөр есөн айл батламжаа гардан авлаа.

Баянзүрх дүүргийн 16-р хороонд ирэх жилээс гудамжны шороон зам болон явган хүний замыг засмал болгох дэд бүтцийг нь сайжруулах, шинэчлэх тал дээр ажиллах төслийг хэрэгжүүлж байгаа аж.

Нийслэлийн Засаг Даргын орлогч П.Баярхүү хэлэхдээ "2015 онд анхны захирамж гарснаар Сүүний 16-р байр өнөөдөр 77 айлын өрх гэр, өргөө цагаан гэр болон сүндэрлэн босчээ. 2015 оноос өдийг хүртэл дөрвөн жилийн хугацаанд эдийн засгийн уналт бусад хүндрэл бэрхшээлүүд чамгүй гарч байсан. Гэр хорооллын дахин төлөвлөлт болон ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг буулган шинээр барих төслүүдийг Монгол Улсын Хөгжлийн банк 200 тэрбум төгрөгний санхүүжилт гарган хамтран ажиллахаар шийдвэрдэгдсэн. Дэд бүтцийн ажилд өмнө жилүүдэд 11 тэрбумыг төсөвлөдөг байсан бол одоо 20 тэрбумын төсвийг тавьсан. Энэ мэт дахин төлөвлөлтийн ажил цаашид ч үргэлжлэн хийгдэж, иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулахын  төлөө нийслэлийн зүгээс бүхий л ажлыг хийх болно." гэв. 

 Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн орон сууц корпорацын захирал н.Сүхбаатар Нийслэлийн Ерөнхий төлөвлөлтийн газрын архитектор Ж.Баасангарьд, Метал Вүүд ХХК захирал О.Хонгорзул, бусад албаныхан  болон иргэд оролцлоо.

 

 

x