Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн ирц бүрдэхгүй байна

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурал өнөөдөр 09:00 цагт товлогдсон ч ирц хүрээгүй учир 14:00 цаг хүртэл хойшлуулсан билээ. 

Гэвч одоогийн байдлаар тус байнгын хорооны ирц 22.2 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, нийт 19 гишүүнээс дөнгөж дөрөв нь л ирцээ бүртгүүлээд байна

Тус байнгын хороогоор Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд дараа нь УИХ-ын чуулганаар оруулах ёстой. Гэсэн ч ирц бүрдээгүй учир Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх асуудал хүлээгдсээр байна.