Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Улаан бурхан өвчнөөс болж Нью-Йоркт онц байдал зарлалаа

А.Намуун, iKon.mn
2019 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Нью-Йорк муж өнөөдөр улаан бурхан өвчинтэй холбогдуулан онц байдал зарлаад байна. Учир нь вакцинд хамрагдаагүйн улмаас улаан бурхан өвчнөөр хүнд өвчилсөн хүүхдүүдийн тоо тус муж дахь хэд хэдэн хотод нэмэгдээд байгаа юм.

Сүүлийн жилүүдэд АНУ дахь вакцинд хамрагдалтын тоо эрс буурсан нь үүний гол шалтгаан болж буйг тус улсын эх сурвалжууд мэдээлэв. Учир нь эцэг, эхчүүд шашин шүтлэг, сүсэг бишрэл болон вакцин хийлгэснээр аутизмтай болох магадлал ихэсгэдэг гэх мэт ташаа мэдээллээс болж хүүхдээ вакцинд хамруулахгүй байх болжээ.

Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан тус мужид вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийг олон нийтийн газар болох сургууль, цэцэрлэг, дэлгүүр, олон нийтийн хоолны газар зэргээр 30 хоногийн турш явуулахгүй байх шийдвэр гаргаад байна.

Хэрэв тус шийдвэрийг зөрчвөл 500 хүртэлх ам.долларын торгууль ногдуулах аж.

 

 

Эх сурвалж: BBC