Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

“Устгасан бичлэгийг сэргээснийг олон нийтэд харуулж болох хэсгээс нь удахгүй үзүүлнэ”

Т.Саран, iKon.mn
2019 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хэрэгтэй холбоотой бичлэгийг өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Нууц”-аас гаргах шийдвэр гаргажээ.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Их урт бичлэг байгаа. Зарим хэсэг нь мөрдөн байцаалтад орсон учраас тэр хэсгийг нууцаас гаргах гэхээр мөрдөн байцаалтад хөндлөнгөөс оролцсон болно гээд прокурор хориглочихоод байгаа.

Харин мөрдөн байцаалтад ороогүй, бичлэгийн багаахан хэсэг байгаа. Сэргээсэн бичлэг гэсэн үг. Сэргээсэн бичлэгийг тагнуулын байгууллага олон нийтэд ил болгож болох, ил болгож болохгүй гэж хоёр ангилсан. Бичлэгийг нууцаас гаргасан тул эхлээд УИХ-ын гишүүд чуулган дээр хаалттай үздэг юм уу, танилцах байх. Удахгүй олон нийтэд ил болгож болох хэсгийг хэвлэлд ил болгоно” гэлээ. 

С.Зориг агсны хэрэгтэй холбоотойгоор ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Эрүүдэн шүүлт явуулсан” гэсэн ноцтой мэдээлэл хийснээс хойш олон улсын хүний эрхийн болон парламентын байгууллагууд УИХ, Засгийн газарт хандаж эхэлсэн бөгөөд дэлхийн нийтийн  анхааралд орох эрсдэл үүсээд буйг Л.Оюун-Эрдэнэ сайд хэлээд “Одоо Монгол Улсын төр засаг эрүүдэн шүүж байна уу, үгүй юу гэдгээ нотлох цагийн өмнө ирээд байна. Хүнийг яргалж ял өгнө гэдэг туйлын аймшигтай. Тиймээс бид цаашдаа ямар нийгэмд амьдрах вэ гэдгээ бодох цаг болж” гэв.

Ерөнхийлөгчийн санаачлан, яг одоо Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж буй Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар “Хууль, шүүхийн байгууллагын бусад асуудлыг орхилоо гэхэд хүний амь хөнөөсөн гээд 25 жилийн ялыг хүчээр тулган хүлээлгээд, нотлох баримтад хавсаргасан бичлэгийг устгасан асуудлыг хүлээн зөвшөөрөөд урагш явж болохгүй учраас арга буюу одоогийн нөхцөл байдалд тулж байна. 

ХЗДХ-ийн сайд ҮАБЗ-ийн гурван гишүүнд хандаж өөрөө өргөдөл өгсөн. Үүнийг МАН-ын бүлэг хэлэлцээд өчигдөр ҮАБЗ-д яаралтай горимоор, бичгээр хүргүүлсэн. ҮАБЗ өчигдөр орой хуралдаж, маш яаралтай горимоор хуулийн төсөл санаачлах шийдвэрт хүрч байна гэж ойлгосон. Хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар зарчмын хувьд дэмжсэн” гэлээ.