Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг МАН-ын бүлэг дэмжлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, уг хуулийг ээлжит бус чуулган хаалтаа хийхээс өмнө хэлэлцэхээр болоод байгаа билээ. 

Уг хуульд өөрчлөлт оруулснаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авилгатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлдөг болох асуудал яригдаж эхлээд байна. 

Энэхүү хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг яаралтай хуралдав. Бүлгийн хурлаас уг хуулийн төслийг дэмжсэн байна

Харин одоо Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Үүний дараа УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэх юм.