Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ачаалал ихтэй байгаа замууд /16:30 цагийн байдлаар/

ikon.mn
2019 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Манай улсад хийгдэж буй төрийн өндөр хэмжээний айлчлалтай холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор хамгаалалт, зохицуулалт хийж ажиллаж байна.

Өнөөдөр 16:30 цагийн байдлаар Дамбадаржаагаас Их тэнгэр зорчих үеийн хамгаалалт, зохицуулалт хийгдэж байгаатай холбоотойгоор дараах автозам, гудамжуудад хөдөлгөөний ачаалал ихтэй байна. Үүнд:

  1. Замчдын гудамж буюу Энхтайваны өргөн чөлөөнөөс доош Клиникийн 1 дүгээр амаржих газрын зүүн талаар, Сэлбэ голын баруун эргийг даган Нарны зам хүртэлх гудамж
  2. Олимпийн гудамж буюу Гадаад хэргийн яамнаас Шангри Ла төв
  3. Их Монгол улсын гудамж буюу Олимпийн гудамж, Нарны замын уулзвараас урагш Их Тэнгэрийн ам хүртэл автозамууд өндөр ачаалалтай байна.

Мөн Их тойруу, Бага тойруу, Хувьсгалчдын гудамж, Нарны зам, Бээжингийн гудамжуудад ачаалал үүссэн байна.

Иймд дээрх замуудыг сонгон зорчихгүй байх, хувийн тээврийн хэрэгслээс татгалзаж нийтийн тээврийн хэрэгслийг сонгон зорчихыг зөвлөж байна.

Жолооч, явган зорчигч та зохицуулагчийн дохио, зааврын дагуу хөдөлгөөндөө хүлээцтэй, соёлтой оролцоно уу.

 

Эх сурвалж: ТЦА