Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн нутгаар цас орж байна!

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Авто тээврийн үндэсний төвөөс орон нутгийн цаг агаарын байдлын талаар мэдээлэл өглөө.

Одоогийн байдлаар Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн нутгаар цас орж байна. Өнөөдөр  07:00 цагийн байдлаар 20 чиглэлд 29 тээврийн хэрэгслээр 1,015 зорчигч замд явж байгаа аж. Иймд иргэд, тээвэрчдийг техникийн бүрэн бүтэн байдлаа ханган, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхаарууллаа. 

Мөн өнөөдөр баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг иргэд, малчид, тээвэрчдэд цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулаад байгаа.

Улаанбаатар хотод өнөөдөр 20:00 цагийн байдлаар ялимгүй хур тунадас орж салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 9-11 градус, бусад хэсгээр 3-5 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.