Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Уугуул иргэдийг колоничилж байсны төлөө уучлал гуйхыг Испанийн хаанаас Мексикийн ерөнхийлөгч шаарджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Мексикийн шинэ ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадор өчигдөр Испанийн эзэн хаан Фелип VI болон Ромын пап лам нарт захидал бичиж, нутгийн уугуул иргэдийг хүчирхийлж, колоничилж байсны төлөө уучлал гуйхыг шаарджээ.

Өмнөд Мексикт орших эртний Комалкалко хотын туурин дээр зогсоод 500 жилийн өмнө үйлдсэн аллага болон дараа нь үргэлжилсэн колоничлолын төлөө Испани, Ватиканы тэргүүнүүд уучлал гуйх ёстой гэж ярьж байгаа бичлэгээ Обрадор сошиал хуудсаараа тараасан байна.

“Тэд аллага, дарангуйлал авчирсан. Эзлэн түрэмгийллээ тэд илд болон загалмайн хүчээр хэрэгжүүлсэн. Уугуул соёл иргэншлийн туурин дээр тэд сүм хийдээ байгуулж байв. Өнөөдөр эвлэрлийн цаг үе ирээд байна. Гэхдээ үүнээс өмнө бид уучлал гуйхыг хүсэж байна” гэж тэр ярьжээ.

Уламжлалт улс төрийн тогтолцооны эсрэг үзэлтэн гэгддэг 65 настай Лопез Обрадор өнгөрсөн онд Мексикийн ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Тэр өөрийн төрөлх Табаско мужид аялж явахдаа энэхүү бичлэгийг хийлгэсэн байна.

Обрадор бас Испанийн колоничлогч Эрнан Кортес болон уугуул иргэдийн хооронд анхны тулаан болсон Сентла хотод зочлохоор төлөвлөжээ.

Илд, галт зэвсэг, цагаан бурхан өвчнийг Шинэ Ертөнцөд анх авчирсан 1,000 хүрэхгүй морьт цэрэгтэй Испанийн арми Мексикийн нутагт оршиж байсан Ацтекийн эзэнт гүрнийг сүйрүүлж, 300 орчим жил үргэлжилсэн колоничлолыг эхлүүлсэн түүхтэй.

 

Эх сурвалж: The Guardian