Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Анх удаа орон сууц худалдан авбал 3 сая төгрөгийг буцаан олгодог байсныг 6 сая болгосон"

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Татварын багц хууль батлагдсантай холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэвлэлийн хурал хийж байна. Шинэчлэн батлагдсан Татварын багц хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/311302399534843/

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газар хоёр хуулийг оруулж батлуулсан. Нэг нь Татварын багц хууль, нөгөө нь Тендэрийн хууль.

2006 оноос хойш эдийн засаг, бизнесийн харилцаа өргөжсөн, төрөлжсөн учраас үүнийгээ дагаад Татварын хуулийг улам нарийн тодорхой болгох шаардлагатай байсан.

Татварын хууль олон нөхөөстэй хуучин зам шиг байсныг шинэчлэх ажлыг хийсэн гэж хэлж болно.

Мөн манай үндэстэн дамнасан корпоррациуд үйл ажиллагаагаа явуулах болсонтой холбогдуулан хуулийг шинэчлэх шаардлагатай байлаа" гэв.

Татварын хуульд орсон онцлох өөрчлөлтүүдийн талаарх Сангийн сайдын танилцуулга:

/Зураг дээр дарж томруулж харна уу/