2019/08/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,673.17₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
11°
B30
УЛААНБААТАР
25°
|
13°
15:00
S30
21°
16:00
S30
22°
17:00
S30
22°
18:00
S30
21°
19:00
S30
18°
20:00
S29
15°
21:00
S31
14°
22:00
S31
13°
23:00
S31
11°
00:00
S31
11°
01:00
S31
10°
02:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/26 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Apple Card: минималист төлбөрийн хэрэгсэл

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 3 сарын 26
iKon.MN

Өчигдөр Apple компаниас хэд хэдэн бүтээгдэхүүн үйлчилгээ зарласан билээ. Тэдгээрийн дотроос Apple Card зээлийн карт өвөрмөц хийц, технологийн боломжоороо анхаарал татаж байна.

Нэр хүндтэй санхүүгийн байгууллага Goldman Sachs-тай хамтран гаргаж буй уг карт нь Мастеркардын дэд бүтцийг ашиглах гэнэ.

Гаднаас нь харвал Apple-ийн лого болон хэрэглэгчийн нэрнээс өөр ямар ч бичиг тэмдэглэгээгүй, цагаан өнгөтэй уг картыг титан материалаар хийжээ.

Картын дугаар, дуусах огноо, CVV код зэрэг мэдээллүүд нь iPhone дээр Apple Wallet хэтэвчинд хадгалагдах юм. Заавал картыг хэрэглэхгүй Apple Pay технологийг ашиглан гар утсаар төлбөр тооцоо хийх боломжтой ажээ.

Apple Card нь төлбөр төлөх бүртээ урамшууллын буцаан олголт авдаг байхаар бүтээгджээ. Тухайлбал Apple Pay ашиглан гар утсаараа төлөх бүрт 2 хувь, Apple-ийн онлайн болон физик дэлгүүрээс худалдан авалт хийх бүрт 3 хувь, картаар өөрөөр нь төлбөр төлөх бүрт 1 хувийн буцаан олголт авах юм байна.

Мөн жилийн хураамж, олон улсын гүйлгээний шимтгэл, зээлийн хугацаа, хязгаар хэтэрсний шимтгэл гэж байхгүй байхаар бүтээгджээ.

Apple Card зээлийн картыг ирэх зун хэрэглээнд гаргахаар болсон байна.

Эх сурвалж: The Verge

 

x