Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Олимпын гудамжны замын хөдөлгөөнийг өнөөдөр өглөөнөөс хаажээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Замын цагдаагийн гүүрэн гарцын барилгын ажил эхлэхтэй холбогдуулан Олимпын гудамж буюу Хүүхдийн Паркийн /ҮСАХ/ зүүн талын замын хөдөлгөөнийг өнөөдөр өглөөнөөс хаажээ. Иймд иргэд хаагдсан зам руу орж түгжрэл үүсгэхгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.

Олимпын гудамжны замын хөдөлгөөнийг хаасан ч Нарны замын хөдөлгөөн шууд явж, Дамдинсүрэнгийн гудамж хаагдахгүй нээлттэй хэвээр байгаа юм.

Хаасан замын зураглал:

Зураг дээр дарж томруулж харна уу.

"Замын цагдаагийн газрын ойролцоох үндсэн гүүр маань 477 метр урт. Энэ жил бороо багатай байвал наймдугаар сарын 25-н гэхэд гүүрийн ажил дуусна. Нийт бүтээн байгуулалтын ажил төлөвлөж буйгаар бол есдүгээр сарын 30 гэхэд дуусах ёстой"-г Нийслэлийн Авто зам хөгжлийн газрын орлогч дарга Ц.Индра хэлж байв.