Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Төрийн ордны баруун, зүүн тал, Шангри Ла зочид буудал орчмын болон төв зам өнөөдөр байнгын ачаалалтай байна"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:10 2019/03/26

Дөрөвдүгээр сараас жолооны үнэмлэх хэвлэгдэж эхэлнэ

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/policemng/videos/424994748074736/

Иргэдээс ирсэн асуултад хариулж байна. 

-Жолооны үнэмлэх хэзээ хэвлэгдэж эхлэх вэ?

-Дөрөвдүгээр сараас жолооны үнэмлэх хэвлэгдэж эхэлнэ.

-Орон нутгийн замын 80 км/цаг гэх хязгаарыг нэмж болдоггүй юм уу?

-Жишээлбэл, 100 км/цагийн хурдтай явах зам нь тусгай стандарттай байдаг. Манай орон нутгийн зам нь тэр стандарт нийцэхгүй бөгөөд харин Хөшигийн хөндий рүү тавигдаж буй зам нь тэрхүү стандарт нийцэж байгаа. Автозам нь иргэдийн эрүүл мэнд, амь настай холбоотой. Тиймээс стандарт заавал байх ёстой. 

-Жолооны үнэмлэх орхисон байхад торгох юм. Яагаад сануулж өнгөрч болдоггүй вэ?

-Жолооны үнэмлэхийг заавал биедээ авч явах ёстой. Тухайн хүнийг гэрчлэх гол бичиг баримт нь юм. Жишээлбэл, осол гарахад жолооч хэн бэ, жолоодох эрхтэй хүн мөн үү, цаашлаад цус алдаж, биеийн байдал муудахад ямар бүлгийн цус сэлбэх вэ гэдэг асуудал үүснэ. Тиймээс жолооны үнэмлэхийг заавал явах ёстой гэдэг нь цаанаа шинжлэх ухааны үндэслэлтэй юм. 

-Зөрчлийн оноо яагаад сэргэхгүй байна вэ?

-Хамгийн сүүлд хасуулсан онооноос хойш жилийн хугацаанд дахин зөрчил гаргаагүй бол сүүлийн оноог нь сэргээдэг. Харин хоёр жилийн хугацаанд ямар нэг зөрчил гаргаагүй бол 10 оноог нь бүтнээрээ сэргэдэг. 

10:36 2019/03/26

Төрийн айлчлалтай холбогдуулан замын хөдөлгөөнд хэрхэн зохицуулалт хийх талаар Цагдаагийн ерөнхий газар болон Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл өгч байна.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхтбат "БНСУ-ын Ерөнхий сайд Монгол Улсад айлчлал хийж байна. Өнөөдөр буюу 26-ны өдөр замын хөдөлгөөнд тодорхой зохицуулалтыг хийж байгаа. Мөн зарим цэгт явуулын станц ажиллаж байгаа бөгөөд 96.3, 104.5, 107.5, 99.3, 88.3 болон 100.5 радиогоор замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар мэдээллүүдийг цаг тухайд нь өгч байна. 

Чингисийн өргөн чөлөө буюу Төрийн ордны баруун, зүүн талын зам, их сургуулийн гудамж, Шангри Ла зочид буудал орчим, Олимпийн гудамж ба төв зам байнгын ачаалал авна. Түүнчлэн Гэсэр сүм, И мартаас Залуучуудын зочид буудал хүртэлх замууд ачаалал авах тул алсын сийрэгжүүлэлтийг хийнэ".

Олимпийн гудамжийг Гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан түр хаасан тул гацаа түгжрэл үүсгэж байгаа тул тэр зам руу орохгүй байхыг зөвлөв. 

09:15 2019/03/26

15:00 цагаас Төв талбайн арын замын хөдөлгөөнийг түр хаана

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён манай улсад хүрэлцэн ирээд байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх төв талбайд Ерөнхий сайд Ли Наг Ён-ыг угтан авах ёслол яг одоо болж байна.

Албан ёсны айлчлалтай холбогдуулан 09:00 цагаас Шангри Ла-Төрийн ордон хүртэлх замыг түр хаагаад хөдөлгөөнийг нээсэн байна. Харин 15:00 цагаас Төв талбайн арын замыг хаана, мөн Олимпийн гудамж, Их сургуулийн гудамж, Чингэлтэйн өргөн чөлөө, Дамбадаржаагийн гудамж, Их Монгол улсын гудамж, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө зэрэг автозамд хамгаалалт, зохицуулалтууд хийгдэнэ гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Угтан авах ёслолын дараа хоёр улсын Ерөнхий сайд нар хэлэлцээ хийнэ.

Үргэлжлүүлээд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхах хөтөлбөртэй байна.

Өнөөдөр үдээс хойш БНСУ-ын Ерөнхий сайд "UB smart card" төслийн ажиллагаатай танилцана. Мөн Дамбадаржаа дахь Монгол, Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэнд зочилж, мод тарих аж.

Мөн Ли Тэ Жүн эмчийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд очих юм байна.