Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Давсыг хоолны цэснээс хасъя" сэдэвт хэвлэлийн бага хурал болно

А.Намуун, iKon.mn
2019 оны 3 сарын 26
iKon.MN

Холлидэй Инн зочид буудлын хурлын танхимд

09:00 цагаас “Хамтын оролцоотой байгаль орчны хяналт, шинжилгээ” сэдэвт семинар эхэлнэ.

Барилгын хөгжлийн төвийн 5 давхарт

09:00 цагаас Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн эхэлнэ.

Геологийн төв лаборатори дээр

10:00 цагаас УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар ажиллана. Монгол Улсад үндэсний геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд чулуулгийн үнэмлэхүй нас тогтоох орчин үеийн багаж тоног төхөөрөмж гардуулах үйл ажиллагаа болно.

ЭМЯ-ны “А” танхимд

10:00 цагаас Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд Мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь төслийн сургалтын нээлт болно. 

ЭМЯ-ны 306 тоотод

11:00 цагаас "Давсыг хоолны цэснээс хасъя" сэдэвт хэвлэлийн бага хурал болно.

Хөгжим бүжгийн коллежийн Б танхимд

17:00 цагаас МУ-н Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдоржийн 90 насны ойд зориулсан "П.И. Чайковский" лекц концерт болно.