Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Утаагүй вагон аялалд гарч эхэллээ

ikon.mn
2019 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь зорчигчийн 282 вагоноор олон улсын болон орон нутгийн чиглэлд зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагааг явуулдаг. Уг вагонуудыг галлагааны улиралд дунджаар 10,000 тн түүхий нүүрсээр галлан халаадаг нь 3,500 айлын яндангаас гарах хэмжээний агаарын бохирдлыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэр орчимд үүсгэж байдаг.

Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тус газраас Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажилд хувь нэмэр оруулах үүднээс сүүлийн 5 жилийн хугацаанд зорчигчийн вагоны галлагааны зуухны яндангаас гарах утааг бууруулах зорилгоор олон удаагийн туршилт, судалгаа, төслийг боловсруулан ажиллаж, 2017 оны 01 дүгээр сараас эхлэн “Japan Flare” төслийн багтай хамтын ажиллагаагаа эхлүүлсэн байна.

 
 
 
 
 

Зорчигчийн вагоны галлагааны зуухны янданд “Japan Flare” төхөөрөмжийг суурилуулж дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж агаарын бохирдлыг бууруулах, нүүрсний зарцуулалтыг багасгах, зорчигчдын ая тухтай аялах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл ахуйн стандартад нийцүүлэхээр хэрэгжүүлж буй “Утаагүй вагон” төслийг дэмжиж Улаанбаатар хотын захиргаанаас эхний 10 вагон, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг өөрийн хөрөнгөөр 10 вагоны төхөөрөмжийг нийлүүлэн хамтран ажиллаж “Утаагүй вагон” -той галт тэрэг аялалд гарахад бэлэн болсон байна.

Өнөөдөр төслийн эхний шатны эдгээр 20 вагоныг аялалд гаргах нээлтийн арга хэмжээ боллоо. Нээлтийн үеэр уг төхөөрөмжийг суурилуулсан болон суурилуулаагүй вагоны зуухны яндангаас гарах угаарын хий буюу нүүрстөрөгчийн дутуу ислийн хэмжээг хэмжиж үзүүлэхэд суурилуулсан вагоны зуухны яндангаас гарах угаарын хийн хэмжээ 825 мг/ м куб байхад суурилуулаагүй вагоных 6,689 мг/м куб байлаа.

Монгол Улсын MNS 5457:2005 стандартаар зуухны яндангаас гарах хортой утааны хүлцэх дээд хэмжээ 4,000 мг/м кубээс хэтрэхгүй байх ёстой юм. Энэ нь цаашид үлдсэн вагонуудад уг төхөөрөмжөөр яаралтай суурилуулах шаардлагатайг харуулж байна.       

Цаашид үлдсэн вагонуудад уг төхөөрөмжийг 100% суурилуулахад Зам тээвэр хөгжлийн яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар болон Олон улсын байгууллагын санхүүжилт зайлшгүй шаардлагатай байгаа юм.
  

 

Эх сурвалж: УБТЗ