Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын эрх баригчид “Bohemian Rhapsody” киноноос хоёр минутын урт хэсгийг хасжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Баасан гарагт Оскарын шагналт “Bohemian Rhapsody” кино Хятадын зах зээлд нээлтээ хийсэн юм.

Уг бүтээлд Британий Queen хамтлагийн дуучин агсан Фрэдди Меркуригийн амьдралыг намтарчилж харуулдаг. Ижил хүйстнүүдийн бэлгэдэл болсон тэрээр ДОХ өвчний улмаас 45 насандаа хорвоог орхисон юм.

Тэгвэл Хятадын эрх баригчид өөрийн зах зээлд үзүүлэх “Bohemian Rhapsody” киноноос хоёр минут гаруй урт хэсгийг хасах шийдвэр гаргасан байна. Үүнд хоёр эрэгтэй хүн үнсэлцэж байгаа болон “gay” хэмээх үгийг хэлж байгаа зэрэг хэсгийг хасжээ.

Хятадын засгийн газар 2016 онд “хэвийн бус бэлгийн харилцаа”-г тайз, дэлгэцийн бүтээлд дүрслэхийг хатуу хориглосон журам гаргаж байв.

Хэдийгээр богино хэсгийг нь хассан боловч “Bohemian Rhapsody” киног Хятадад үзүүлэхээр болсон нь LGBT хүмүүсийн хувьд том ялалт гэж идэвхтнүүд нь үзэж байна.

Хятадад гаргах хувилбараас хасагдсан хамгийн том хэсэг нь уг киноны төгсгөлд “I Want to Break Free” дууны клипийг бүтээхээр Queen хамтлагийнхан эмэгтэй хувцас өмссөн байдаг хэсэг гэнэ. Ингэснээр киноны энэ хэсгийн үйл явдлыг үзэгчид ойлгохгүй байх магадлалтай болжээ.

Эх сурвалж: CNN