Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 жолоочийг илрүүлжээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гуравдугаар сарын 23,24-ний буюу амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба зам тээврийн ослын 319 дуудлагыг шалгажээ.

Ослын улмаас нийслэлд 11 хүн гэмтэж, бэртсэн бол орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

  • Баянхонгор аймгийн нутаг “Хар чулуут” гэх газар шороон замд Мустанг-5 маркийн мотоцикль онхолдож, жолооч 27 настай А-н амь нас хохирсон. 
  • БГД-ийн нутаг 25-р эмийн сангийн уулзварт марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь унадаг дугуй унаж явсан 21 настай Б-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан хэргийг шуурхай эрэн сурвалжилж T.Ractis маркийн автомашины жолооч үйлдсэн болохыг тогтоожээ.

2018 оны байдлаар Монгол Улсад 55,926 мотоцикль бүртгэлтэй байгаагийн 86.4% буюу 48,333 нь орон нутагт замын хөдөлгөөнд оролцож байгаа нь хөдөө, орон нутгийн замд мотоцикльтой холбоотой осол, хэрэг ихээр бүртгэгдэх нөхцөл болж байна.

Тэр дундаа Баян-Өлгий, Өвөрхангай, Төв, Дорнод, Дундговь, Хөвсгөл, Увс аймгуудын мотоциклын хэрэглээ бусад аймгуудаас илүү байна. Иймд иргэд мотоциклоо улсын бүртгэлд бүртгүүлэх, унаж хэрэглэхдээ хамгаалалтын малгай, бусад хамгаалах хэрэгслийг хэрэглэх зэргээр аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна. 

Энэ 7 хоногт бүртгэгдсэн нийт ослын 8 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 12 нь мөргөлдөх хэлбэрээр, үл хөдлөх зүйл мөргөсөн 2 ослыг шалгаж байгаа аж.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

 

Эх сурвалж: ТЦА