Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын Ерөнхий Прокурорын Газрыг хуулийн хүрээнд ил тод ажиллахыг шаардлаа

Б.Ану
2019 оны 3 сарын 25
iKon.MN

“Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс Улсын Ерөнхий Прокурорын газарт шаардлага хүргүүллээ.

Тус хөдөлгөөнөөс мэдээлэхдээ “Өнөөдөр Монгол улсад тулгамдсан хамгийн том асуудал бол авлига албан тушаалын гэмт хэргүүд. Энэ асуудлыг шийдвэрлэхэд хуулийн байгууллагын манлайлал хамгийн чухал.

Өнөөдрийн байдлаар АТГазар сар бүрийн 25-нд өөрсдийн явуулж буй үйл ажиллагаатай холбоотой олон нийтэд мэдээлэл хийдэг, Шүүхийн байгууллагын шийдвэр shuuk.mn сайт дээр нээлттэй тавигддаг, ЦЕГазар нийгэмд үүссэн асуудал бүр дээр цаг тухайд нь мэдээлэл хийдэг. Гэтэл прокурорын байгууллагууд хэвлэл мэдээлэл, олон нийтэд хаалттай байсаар байна.

Иймд прокурорын тухай хуулийн 3.1.5, 8.1, 8.2-г үндэслэн сар тутмын нэг өдөр олон нийтэд мэдээлэл хийдэг тогтмол цагтай болох, мөн Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 3.1.5, 6.1.1, 14.1-т заасан үүргээ хэрэгжүүлж иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээлэл авах эрхийг хангаж өөрсдийн байгууллагын албан ёсны www.prokuror.mn сайтад үйл ажиллагааны тайлангаа оруулахыг шаардаж байна” гэлээ.

Шаардлага бүрэн эхээрээ:

 

Мөн тус хөдөлгөөнөөс шаардлагыг дэмжиж буй иргэдийг https://biduuchlakhgui.mn/mn/petitions/6#/  вебсайтаар орж цахимаар гарын үсэг зурж дэмжихийг уриаллаа.

Цаашид www.biduuchlakhgui.mn вебсайтыг нийтэд ойлгуулах ажлыг зохион байгуулж Засгийн газар, Улсын их хурлыг өөрсдийн албан ёсны вебсайтууд дээр цахимаар гарын үсэг цуглуулдаг болох, түүгээрээ дэмжүүлж иргэдийн оролцоог шийдвэртээ тусгадаг байх механизмыг бий болгох талаар хамтран ажиллах санал хүргүүлнэ гэлээ.